Монгол Улсын Филармони

БНМАУ-ын Соёлын яамны 1957 оны 06-р сарын 05-ны өдрийн 118 тоот тушаалаар
Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын
Филармонийн үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 07-р
сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны “Баян
Монгол” чуулга, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын “Соёл Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг
нэгтгэн АЖ, ТШ Ц.Намсрайжавын санаачлагаар Монгол Улсын Филармонийг зохион
байгуулсан. Концертын байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор
байгуулагдсан Улсын Филармони тус оны 10 дугаар сарын 25-нд Улсын хөгжимт драматик
/дуурь бүжгийн/ театрт нээлтийн тоглолтоо хийж байсан түүхтэй.
Монгол улсын Филармони нь “Симфони найрал хөгжим”, “Баян Монгол” чуулга, “Морин
хуурын чуулга”-ыг нэгтгэсэн 180 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчидтай концертын
томоохон байгууллага бөгөөд жилд өөрийн болон олон улсын тайзнаа 100 гаруй томоохон
тоглолт, арга хэмжээг зохион байгуулдаг.